· Сэтгэл судлалын тухай ойлголт · Сэтгэл судлалын ухааны судлах зүйл · Сэтгэл судлалын ухааны зарчим · Сэтгэл судлалын ухааны үүрэг Сэтгэл судлал нь psyche буюу сэтгэл санаа, logos буюу сургаал, номлол гэх Грек үгийн хамсаа бөгөөд бие даасан шинжлэх ухааны төвшинд хүрч хөгжсөн нь Германы эрдэмтэн Вилхэлм Вундт (1832-1920 он ) -ийн нэртэй салшгүй холбоотой тухай өмнөх лекцид дурдсан билээ. Тэгвэл сэтгэл судлал гэж юуг хэлэх вэ? Хэдийгээр судлаачид харилцан адилгүй тодорхойлолт өгдөг ч нийтлэг шинж дээр нь тулгуурлан дараах байдлаар үзэж болох байна. Сэтгэл судлал гэдэг нь хүн, амьтны сэтгэц, сэтгэцийн үйл ажиллагааны үүсэл, хөгжил, ерөнхий зүй тогтолыг судлах ухаан болно . Сэтгэл судлал нь бүтцийн хувьд ерөнхий сэтгэл судлал, хавсарга сэтгэл судлал, үйлдлэгт сэтгэл судлал гэх гурв...
НЯМААГИЙН ОТГОНБАЯР