· Сэтгэл судлалын тухай ойлголт · Сэтгэл судлалын ухааны судлах зүйл · Сэтгэл судлалын ухааны зарчим · Сэтгэл судлалын ухааны үүрэг Сэтгэл судлал нь psyche буюу сэтгэл санаа, logos буюу сургаал, номлол гэх Грек үгийн хамсаа бөгөөд бие даасан шинжлэх ухааны төвшинд хүрч хөгжсөн нь Германы эрдэмтэн Вилхэлм Вундт (1832-1920 он ) -ийн нэртэй салшгүй холбоотой тухай өмнөх лекцид дурдсан билээ. Тэгвэл сэтгэл судлал гэж юуг хэлэх вэ? Хэдийгээр судлаачид харилцан адилгүй тодорхойлолт өгдөг ч нийтлэг шинж дээр нь тулгуурлан дараах байдлаар үзэж болох байна. Сэтгэл судлал гэдэг нь хүн, амьтны сэтгэц, сэтгэцийн үйл ажиллагааны үүсэл, хөгжил, ерөнхий зүй тогтолыг судлах ухаан болно . Сэтгэл судлал нь бүтцийн хувьд ерөнхий сэтгэл судлал, хавсарга сэтгэл судлал, үйлдлэгт сэтгэл судлал гэх гурв...
· Эрт үеийн сэтгэл судлалын мэдлэг · Дундад үеийн сэтгэл судлалын мэдлэг · Шинэ үеийн сэтгэл судлалын мэдлэг · Сэтгэл судлал шинжлэх ухааны төвшинд хөгжиж, олон салбар ухаанд хуваагдах болсон үе Сэтгэл судлалын ухаан хамгийн эртний боловч шинэ тутам хөгжиж буй шинжлэх ухааны мэдлэг билээ. Энэ утгаар нь Германы эрдэмтэн Герман Эббингауз “ сэтгэл судлал өнө эртний улбаатай боловч ахархан түүхтэй мэдлэг мөн ” (Boring, 1929, p. 385) гэжээ. Сэтгэл судлалын мэдлэг одоогоос 2400 орчим жилийн өмнө эртний Грек-Римд үүссэн боловч шинжлэх ухааны төвшинд системчлэгдсэн нь харьцангуй хожуу буюу XIX зууны сүүл үетэй холбогдоно. Сэтгэл судлал буюу psychology хэмээх үгийн гарал үүсэлтэй холбоотой нэгэн домог байх бөгөөд psyche буюу сэтгэл санаа, logos буюу сургаал, номлол гэх үгсийн хамсаа болно (...